ДҮРЭМ

Скрам

Рагбигийн дүрэмд заасан хөнгөн алдаанууд болох урагш дамжуулалт, урагш бөмбөг алдсан, рак болон моолоос бөмбөг гаргах боломжгүй болсон нөхцөлд тоглолтыг дахин эхлүүлэх үйлдэл юм. Скраманд бүх урд талын тамирчид орж, бөмбөгийг холбогч оруулдаг бөгөөд энэ нь ард талын тамирчдад довтлох зайг мөн гаргаж өгдөг.

Скрам оногдуулж байна.
Скрамыг бүрдүүлэх.

Холбогч бөмбөгийг хоёр багийн урд эгнээний тамирчдын дундах зай руу тэгш оруулсанаар 2 номерын тамирчид бөмбөгийг хөлөөх өөрийн тал руу татаж хожихоор өрсөлдөх боломжтой болно. Ихэнхдээ бөмбөг оруулж буй тал нь хоорондоо ойлголцож цагаа тааруулан түлхэх, татах хөдөлгөөн хийн хожих магадлалаа өсгөдөг.

Бөмбөгийг хожмогц скрамаас бөмбөгөө гаргахгүйгээр эсрэг багийг хойш ухраан түрэх эсвэл скрамны хамгийн арын тамирчинд бөмбөгийг өнхрүүлэн өгч уг тамирчин нь өөрөө довтлох эсвэл ард талын тамирчид руу дамжуулан гаргах боломжтой болно. Бөмбөг гарсанаар скрам дуусч нээлттэй тоглолт үргэлжилнэ.

Холбогч

Скрамны гол үүрэг гүйцэтгэгч тамирчин нь холбогч байдаг. Энэ тамирчин бөмбөгийг оруулан, бөмбөгийг скрамны арын тамирчнаас авч ард талын удирдагч руу дамжуулан цааш довтлох боломжийг нээдэг. Холбогч бөмбөгөнд гар хүрмэгц хамгаалагч багийн тамирчид хамгаалалтаа шахан орж бөмбөгтэй тамирчныг мөргөх боломжтой болно. Тиймээс бөмбөг гаргах хугацаа, дамжуулалтаа зөв тохируулах ёстой.