ДҮРЭМ

Оноо авалтууд

Үндсэн оноо - 5 оноо

Эсрэг багийн онооны шугамыг давуулан онооны талбай дотор бөмбөгийг гараар тавьбал үндсэн оноо авна.

Дүрмийн алдаа гарган авахаар байсан оноог зогсоосон тохиолдолд торгуулийн үндсэн оноо өгнө.

Торгуулийн өшиглөлт - 3 оноо

Өрсөлдөгч баг дүрмийн алдаа гарган шүүгч торгуулийн өшиглөлтийг алдаа гаргасан багт оногдуулбал торгууль хожсон баг бөмбөгийг шон руу мөн адил өшиглөж 3 оноо авч болно.

Нэмэлт өшиглөлт – 2 оноо

Үндсэн оноо авсан баг нь босоо 2 шонгийн дундуур, хөндлөвчийг давуулан өшиглөн нэмэлт 2 оноо авах боломжтой байдаг.

Газар ойлгож өшиглөх - 3 оноо

Тоглолтын дунд бөмбөгийг газар ойлгож өшиглөлт хийж эсрэг багийн шон руу хөндлөвч давуулан оруулбал 3 оноо авна.