Тоглолтын албаныхан

Рагбигийн тоглолтыг талбайн шүүгч болон хажуугийн хоёр шүүгчийн удирдлаган дор явуулдаг. Аль түвшний тоглолт болж байгаагаас хамааран албаны хүмүүсд дээрх шүүгч нараас гадна цаг бүртгэгч болон телевизийн шүүгч нар нэмэгдэж болдог. Телевизийн шүүгч нь талбайн шүүгчийн хүсэлтээр тоглолтыг дахин харж хянан дүгнэлт гаргадаг.

Шүүгч
Тоглолт эхлэхээс өмнө шүүгч өрсөлдөх 2 багийн урд эгнээний тамирчидтай уулзаж скрамны дуудалтын талаар зааварчилгаа өгдөг. Энэ нь тоглолтыг аюулгүй байлгах мөн өрсөлдөөнтэй болгоход чухал юм. Үүний дараа 2 багийн ахлагч нарыг шодуулан аль баг тоглолтыг эхлүүлэхийг тодруулна. Тоглолтын дунд талбайн шүүгч нь хамгийн гол шийдвэр гаргагч байх бөгөөд тамирчид шүүгчийн шийдвэрийг ямагт маргаангүй хүндэтгэн биелүүлж байх нь чухал юм.
Хажуугийн шүүгч

Хажуугийн шүүгч нар талбайн 2 талд байрлах бөгөөд бөмбөг хажуугийн шугамаар гарсан бол тус газрыг заах, бохир алдаа гарсан бол энэ талаар мэдэгдэхээс гадна мөн нэмэлт өшиглөлт болон торгуулийн өшиглөлтийн үеэр шонгийн хажууд байрлан өшиглөлт амжилттай болсон эсэхийг харан талбайн шүүгчид мэдэгдэх үүрэгтэй.

Бохир тоглолт

Бохир тоглолт гэдэг нь тамирчин нь тоглолтын дүрэм, тамирчны ёс зүйн эсрэг гаргасан алдаанууд орох бөгөөд үүнд шударга бус тоглолт, аюултай тоглолт, өрсөлдөгчөө хамгаалахаас хаах гэх мэт үйлдлүүд ордог. Шүүгч нь энэхүү алдаануудыг чанга болон шуурхай шүүх ёстой.

Тоглолтын шүүгч болох нь

Шүүгч, хажуугийн шүүгч болсноор рагбиг өөр өнцгөөс мэдрэх бас нэгэн сайхан боломж юм.

Тоглолтын албаны хүн болж байгаа хүмүүс дийлэнхдээ өөрсдөө рагби тоглож байсан хүмүүс байдаг бөгөөд өөрийн дуртай спортдоо эргэн хариу барих зорилготойгоор шүүгч болдог. Гэвч албаныхан заавал тоглож байсан байх шаардлагагүй ба ялангуяа олон улсын хэмжээний албаны хүн болох зорилготой нөхцөлд залуугаасаа суралцах нь илүү тохиромжтой.

Шүүгч болсоноор тоглолтын голд оролцож, олон шинэ сорилтуудад өөрийгөө туршиж үзэх боломж гарна. Шүүгч байж тоглолтыг удирдах нь амар биш боловч үр дүн нь маш сайхан байдаг.

Шүүгч болохын тулд Рагбигийн холбоотойгоо холбогдож, холбогдох сургалт семинарт оролцон эрхээ авах боломжтой юм.

Хамгийн анхан шатны туршлагыг насны ангиллын рагби буюу бага насны болон өсвөр насны рагбигийн тэмцээн шүүж эхлүүлэх нь илүү тохиромжтой байдаг.

Шүүгч яагаад шүгэлдэв?

Рагбигийн нарийн дүрмийг ойлгохгүй хүнд шүүгч тоглолтыг яагаад зогсоосныг ойлгоход бэрх байдаг. Доор бид тоглолтын дунд гардаг хамгийн нийтлэг алдаанууд болон түүнийг илэрхийлсэн шүүгчийн заалтуудыг харуулж байна.

Давуу тал тоглуулж байна

Давуу тал нь ихэнхдээ бага зэргийн алдаа болох бөмбөгөө урагш алдах эсвэл дүрмийн алдаа болох отон тоглолт гарсан нөхцөлд алдаа гаргасан багийн эсрэг багт давуу тал олгодог. Шүүгч нь тоглолтыг цааш үргэлжлүүлэх нь давуу тал хожсон багт давуу талтай эсэхийг шийдэж хэрэв давуу талгүй байвал шүглээ үлээж буцаж анх алдаа гарсан газарт тоглолтыг дахин эхлүүлэх эсвэл торгуулийг оногдуулна.

Бөмбөг эсвэл тамирчнаас барьцаа тавиагүй

Такл буюу мөргөлт болсны дараа мөргөгч нь бөмбөгтэй тамирчнаас барьцаа тавих ёстой, харин бөмбөгтэй тамирчин бөмбөгөө тавих ёстой. Рак болон моол үүссэн нөхцөлд газар байгаа аль ч тамирчин өнхөрч холдон тоглолт үргэлжлэхэд саад болох ёсгүй юм.

Аль нэг тал дээрх шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд дүрмийн алдаа тул тодорхой хугацаанд амжиж биелүүлээгүй тамирчинг торгон алдаа гаргаагүй багт бөмбөг шилжинэ.

Тамирчныг тавиагүй
Бөмбөгнөөс тавиагүй
Өнхөрч холдоогүй

Рак болон моол үүссэн нөхцөлд газар байгаа аль ч тамирчин өнхөрч холдон тоглолт үргэлжлэхэд саад болох ёсгүй юм.

Хэрэв холдоогүй тохиолдолд тус тамирчин болон багт алдаа зааж алдаа гаргаагүй багт бөмбөг шилжинэ.

Урагшаа дамжуулалт болон урагш алдсан

Зарим үед довтолгоо түргэн ургэлжилж байх үед шүүгч шүглээ үлээж зогсоодог. Хэрэв бөмбөгийг урагш дамжуулах, бөмбөгийг урагшаа алдах алдаанууд гарвал алдаа гарсан газарт хамгаалагч талд скрам хийлгэдэг.

Урагш дамжуулалт
Урагш алдсан
Рак болон моол руу хажуугаас орсон

Рак болон моолд орох тохиолдолд тус тамирчин өөрийн багийн хамгийн арын тамирчны араас орох ёстой байдаг.

Хэрэв хажуу талаас орж ирсэн бол энэ нь дүрмийн алдаа бөгөөд оффсайд буюу отон тоглолт хийж байгаа үйлдэл тул энэхүү тамирчин нь шууд торгуулан эсрэг баг нь бөмбөгийг хожно.

Рак болон моолоос бөмбөг гарахгүй болсон

Хэрэв бөмбөг раканд газар унаж тамирчдын доороос гарч, тоглолтонд оруулах боломжгүй болвол шүүгч шүүгч бөмбөг тоглох боломжгүй болхоос өмнө эзэмшиж байсан багт бөмбөгийг скрам хэлбэрээр олгоно.

Харин моолоос тоглох боломжгүй болвол хамгаалж байгаа талд бөмбөг скрам хэлбэрээр шилжинэ.

Ракаас тоглох боломжгүй
Моолоос тоглох боломжгүй
Телевизийн шүүгч

Телевизээр дамжуулж буй тоглолтууд нь нэмэлт телевизийн шүүгчтэй байдаг бөгөөд энэ шүүгч нь талбайн шүүгчийн хүсэлтийн дагуу шаардлагатай хэсгээс дахин үзэж талбайн шүүгчид нэмэлт зөвөлгөө өгч болдог.

Хэрэв та рагби үзэх бол зөвхөн бөмбөгийг дагах бус тоглолтын мэдлэгээ сайжруулах зорилгоор довтлогч нарын зохион байгуулалт, хамгаалагч нарын байрлал, тактик зэргийг давхар суралцаж болно.