Mongolian Rugby Football Union
МОНГОЛЫН РАГБИГИЙН ХОЛБОО

Монголын Рагбигийн Холбоо нь Дэлхийн Рагбигийн Холбоо, Азийн Рагбигийн Холбооны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй гишүүн холбоо юм.

Монголын Рагбигийн Холбоо нь олон жилийн түүхтэй язгууртны гаралтай, шилдэг багийн спортыг уламжлалт рагби 15 болон Олимпийн төрөлд багтсан Рагби 7 төрлийг хөгжүүлж байна.

МРХ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх 2005, 2006 онуудад Хонг Конг, Филиппин улсад болсон тэмцээнүүдэд баг тамирчдаа оролцуулж, 3-р байрт шалгарч байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бид баг тамирчдаа олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцуулахаас гадна эх орондоо олон улсын баг тамирчдыг урьж рагбигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан билээ.

Монголын шигшээ багийн хамгийн том амжилтыг 2014 онд Бруней улсад болсон Ази тивийн 4 дүгээр дивизоны аварга шалгаруулах тэмцээнд итгэл төгс тэргүүлэн цомын эзэн болсон бахдам амжилтыг гаргасан ба бид энэхүү амжилтаа ахиулан 2019 онд эх нутагтаа Ази тивийн 1 дүгээр дивизоны Тайваны шигшээ багийг хүлээн авч түүхэн хожил байгуулаад байна.

Мөн манай холбоо нь Монголын багийн спортын анхны легионер тамирчдыг төрүүлэн гаргасан бөгөөд 2020 онд Япон улсын Рагбигийн Лигт Легионер тамирчдыг оролцуулахаар болсныг дуулгахад таатай байна.

Монголын Рагбигийн ирээдүй болсон хүүхэд залуучуудыг бэлтгэн гаргах уралдаан тэмцээн, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ба олон улсын А зэрэглэлийн томоохон тэмцээн уралдаанд жил бүр оролцож, баг тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлсээр байна. Зөв зохион байгуулалттай хөгжлийн бодлого, тууштай хөдөлмөрөөр Ази тивд томоохон өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛЫН РАГБИГИЙН ХОЛБООНЫ ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
2003 он
МРХ үүсгэн байгуулагдсан.
2004 он
Дэлхийн Рагбигийн Холбоо болон Азийн Рагбигийн Холбоонд бүртгэлтэй болов. /Associate member/
2005 он
Анхны олон улсын клубүүдийн тэмцээнд оролцож эхлэв. /Филиппин, Манила 10 АШТ/
2006 он
Ковлүүн 10 АШТ-ий Боул цом хүртэв. /Хонг Конг/
2007 он
Хонг Конг болон Францын клубүүдийг хүлээн авч тоглолт зохион байгууллаа. /Улаанбаатар, Монгол/
2008 он
МРХ нь анхны багийн спортын Легионер тамирчдыг төрөн гаргав. /Г.Хосбаяр, Д.Энхбат Хонг Конгийн Ковлүүн рагби клуб/
2009 он
Азийн АШТ-нд анхны шигшээ багаа бүрдүүлэн оролцов. /Ташкент, Узбекстан/
2010 он
Азийн АШТ-нд 2 дахь удаагаа оролцов. /Алмата, Казакстан/
Азийн спорт наадамд Олимпийн төрлийн Рагби 7 шигшээ баг гараагаа эхлүүлэв. /Гуанжоу, БНХАУ/
2011 он
Шанхайн Рагби 7 АШТ-нд оролцов. /Шанхай, БНХАУ/
Анхны бие даасан рагби клуб байгуулагдав. /Анхдагч Чононууд рагби клуб/
2012 он
Рагби Фестивал арга хэмжээг зохион байгууллаа. Хонг Конгийн лигийн Вандалс багийг урьж тоглов. /Улаанбаатар/
Анхны дотоодын клубын лигийн АШТ эхлэв. /Анхдагч Чононууд РК болон Хан-Уул РК-үүд өрсөлдөв/
2013 он
Рагби Фестивалыг 2 дахь жилдээ зохион байгуулав. Оксфордын Их Сургуулийн Хартфорд Коллежийн баг оролцов. /Улаанбаатар/
Анхны клубүүдийн УАШТ Рагби 7 болон Рагби 15 төрлөөр зохион байгуулагдав. 4 клуб /Анхдагч Чононууд, Хан-Уул, Ангууч Арслангууд, Хөх Толбот Дайчид/
Легионер тамирчдын тоо нэмэгдэв. Д. Баярманлай, Б.Наранбаатар /Пандас рагби клуб, Хонг Конг/
2014 он
Азийн 4-р дивизоны АШТ-нд тэргүүн байр эзэллээ. Бруней, Камбоджийн шигшээ багийг буулган авлаа. /Дарусаллам, Бруней/
2015 он
Хубилай Хаан цомын төлөө БНХАУ-ын шигшээ багийн эсрэг анхны тоглолтоо хийлээ. /Янтай, БНХАУ/
2016 он
Ази тивийн ЕБС-иудын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцлоо. /Хонг Конг/
МРХ-ны харьяа клубүүдийн тоо нэмэгдлээ. /Ирвэсүүд, Аварга Зөгийнүүд, Райдерс/
Эмэгтэй багийн тоо нэмэгдэж, контакттай рагби эхлэв. /Анхдагч Чононууд, Хан-Уул, Хөх Толбот Дайчид РК/
2017 он
Азийн Рагбигийн Холбооны хагас жилийн хурлыг амжилттай зохион байгууллаа. /Улаанбаатар, Монгол/
Рагби Фестивал арга хэмжээг зохион байгууллаа. Оксфордын Их Сургуулийн Хартфорд Коллежийн багийг дахин урьж оролцууллаа. /Улаанбаатар, Монгол/
2018 он
Азийн 3-р дивизоны АШТ-нд оролцож 3 дугаар байрын цомыг хүртлээ. /Алмата, Казакстан/
Зэвсэгт Хүчний Рагби 7-ийн Анхдугаар АШТ-ийг зохион байгуулав. Зэвсэгт Хүчний 12 анги оролцов. /Улаанбаатар, Монгол/
2019 он
Цагаан Хэрэмийн цомын АШТ-нд клубүүд оролцов. Хан-Уул РК-ын эрэгтэй баг, Хөх Толбот Дайчид РК-ын эмэгтэй баг оролцов. /Бээжин, БНХАУ/
Монгол-Тайвань рагби фествал арга хэмжээг зохион байгуулж, Азийн 1-р дивизоны багийг буулгаж авав. /Улаанбаатар, Монгол/
Рагбигийн ДАШТ-ийг 3 удаагаа орон даяар шууд дамжуулан хүргэлээ.
2020 он
Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ албан ёсны тэмцээнийг эхлүүлэв. Нийт 23 анги оролцов. /Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Улаанбаатар/
Япон улсын рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтчийн урилгаар Япон улсад суралцах, рагбигийн тамирчин болох Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагч Д.Норовсамбууг явууллаа. /Япон/
Рагби 7 УАШТ, Зэвсэгт Хүчний Рагби АШТ, Рагби 15 УАШТ-ийг ТВ-ийн шууд дамжуулалт хийлээ. /Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Улаанбаатар/