ДҮРЭМ

Лайн-Аут буюу коридор

Лайн-Аут буюу коридор нь бөмбөг талбайн хажуугийн шугамаар гарсан үед тоглолтонд бөмбөгөө дахин оруулах үйлдэл юм. Коридор нь урд талын тамирчдыг талбайн хажуу руу төвлөрүүлдэг тул ард талын тамирчдад довтолгоо хийхэд бусад талбай оногдоно гэсэн үг юм. Урд талын тамирчид бөмбөгөө хожиж ард талын тамирчид руу оновчтой гаргах нь чухал юм.

Хажуугийн шүүгч бөмбөг хажуугийн шугамаар гарсан мөн аль баг бөмбөг оруулахыг зааж буй заалт

Өрсөлдөгч багуудын урд талын тамирчид хажуугийн шүүгчийн заасан шугамын дагуу хоорондоо 1 метрийн зайтай эгнээнд орж зогсоно. Номерын тамирчин бөмбөгөө шидэж оруулах ба бөмбөгийг 1 метрийн зайн голоор шидэх ёстой. Бөмбөг оруулж буй баг хоорондоо багийн хөдөлгөөнөө хийж хэнд шидэхээ мэдэх тул үргэлж бөмбөгөө хожих давуу талтай байдаг. Гэвч өрсөлдөгч баг нь хурдан шаламгайгаар бөмбөгөнд мөн өрсөлдөж өөрийн багт бөмбөгийг шилжүүлэн хожих боломжтой.

Бөмбөгийг амжилттай авсан тамирчин нь өөртөө барин моол үүсгэх эсвэл холбогч тамирчин руу дамжуулан бөмбөгийг ард талын тамирчид руу гарган довтлох боломжтой.

Дэмжигч буюу өргөгч

Дээгүүр шидэн oруулж байгаа бөмбөгийг үсрэгч барьж авахын тулд түүнийг өргөж, газар буцаан аюулгүй буулгах тамирчид хэрэгтэй.

Үсрэгч тамирчны аюулгүй байдал хамгийн чухал зүйл болдог бөгөөд газраас хөндийрч үсэрсэн ямар ч тамирчныг аюулгүй буулгах нь хамгийн гол үүрэг байдаг. Үсэрсэн байгаа аливаа тамирчныг агаар дээр мөргөх, түлхэх, чангааж татахыг хатуу хориглодог бөгөөд алдаа гаргасан багт торгууль оногдуулдаг.