ДҮРЭМ

Давуу тал

Давуу тал тоглуулах гол зорилго нь тоглолтыг аливаа дүрмийн алдаа гарах үед аль болох бага зогсоож тоглолтыг үргэлжлүүлэхэд оршино.

Тоглолтын дунд зарим тохиолдолд оноо гарцаагүй авах байсан багийн өрсөлдөгч баг санаатай болон санаандгүйгээр алдаа гарган оноо авах боломжийг алдагдуулдаг.

Дүрмийн дагуу алдаа гаргаагүй баг нь торгуулийн өшиглөлт, чөлөөт өшиглөлт эсвэл скрам хождог ч давуу талаар тус баг нь довтолгоогоо үргэлжлүүлэн оноо авах оролдлогоо үргэлжлүүлэх боломжтой болно.

Энэ тохиолдолд шүүгч тоглолтыг үргэлжлүүлэн хэрэв давуу талыг ашиглах боломжгүй болвол алдаа гарсан газраа ирж торгууль оногдуулна.