ДҮРЭМ

Өшиглөлт

Хэрэв бөмбөгтэй тамирчин өөрөө довтлох эсвэл бөмбөгөө багийн тамирчин руу дамжуулах боломжгүй бол энэ тамирчин өшиглөлтийг хийх сонголтой юм. Бөмбөгийг урагш өшиглөх боломжтой боловч өшиглөх үед өшиглөгчийн урд байгаа багийн тамирчид а) өөрийн багийн тамирчныг отон тоглолтоос гаргасан б) өөрийн багийн тамирчид ухарсан нөхцөлд тоглох боломжтой.

Өшиглөсөн бөмбөгөө эргүүлэн хожих нь ямагт хэцүү байдаг. Өшиглөх стратегиудад дараах зүйлс орно. Үүнд:

  • Зай руу өшиглөж багийнхандаа бөмбөгний араас хөөх хугацаа хожих.
  • Талбайн нэг захаас нөгөө зах руу өшиглөж өөрийн төвийн болон жигүүрийн тамирчдадаа дахин бөмбөгөө хожих боломжийг гаргах.
  • Бөмбөгийг талбайн хажуу руу өшиглөж гаргах. Өрсөлдөгч баг Лайн-Аут буюу коридорт бөмбөгөө оруулах ба бөмбөгийг өшиглөж гаргасан баг нь илүү талбай хожиж, өөрсдийн хувьд илүү давуу газраас бөмбөгөнд өрсөлдөх боломжтой.