ДҮРЭМ

Торгууль болон чөлөөт өшиглөлт

Өрсөлдөгч багийн тоглолтонд нөлөө бүхий алдааг торгуулийн өшиглөлтөөр торгодог.

Торгуулийн заалт

Хэрэв торгууль заасан байрлал нь эсрэг багийн шонд ойр бол торгууль хожсон баг торгуулийн өшиглөлт хийдэг. Хэрэв өшиглөлт амжилттай болж 2 шонгийн голоор, хөндлөвч давбал 3 оноо авна.

Торгууль хожсон баг нь шон руу өшиглөхгүй байх эрхтэй ба бусад сонголтонд скрам хийх, бөмбөгийг хөлөөр цохин шууд тоглох, коридор хийх зорилгоор хажуугийн шугам руу гарган өшиглөх сонголтууд багтана. Коридор хийхээр өшиглөвөл бөмбөгийг торгууль хожсон баг нь оруулдаг.

Чөлөөт өшиглөлтийн заалт

Чөлөөт өшиглөлт нь дээрхээс илүү хөнгөн алдаануудад оногдуулах торгууль бөгөөд чөлөөт өшиглөлтөөс шууд оноо авах боломжгүй байдаг.

Чөлөөт өшиглөлтөнд бөмбөгөө хөлөөр цохин шууд тоглох эсвэл скрам хийх боломжтой юм.