Улаанбаатар хотын цасны точ рагбигийн аварга шалгаруулах тэмцээн

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам”-д 2017 онд Монголын рагбигийн холбоо нь анх удаагаа оролцож Улаанбаатар хотын цасны Точ рагби /контактгүй төрөл буюу бөмбөгтэй тоглогчид гараар хүрэх/-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай хамтран зохион байгуулж байсан билээ.

2018 оны Улаанбаатарын өвлийн наадамд Монголын рагбигийн холбоо нь дахин хамтран ажилласан бөгөөд тэмцээнд оролцогч баг тамирчдын тоо нэмэгдэж байсан нь тус наадам өргөжиж байгааг илтгэж байсан юм.

2018 оны 2-р сарын 3, 4-нд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын цасны Точ рагбигийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд нийт 12 холимог багийн 120 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 бүсэд хуваагдан тойргийн тоглолтоор тоглож чансаагаараа тэргүүлсэн багууд хоорондоо тоглон аваргуудаа шалгаруулсан билээ.

Тэргүүн байр алтан медаль, Кап цом, мөнгөн шагнал Ангууч арслангууд рагби клуб Дэд байр мөнгөн медаль, Плайт цом, мөнгөн шагнал Хан-Уул рагби клуб Гутгаар байр хүрэл медаль, Боул цом, мөнгөн шагнал Хөх толбот дайчид клубууд тус тус хүртсэн юм.

Get Into Rugby

Энэ удаагийн Улаанбаатарын өвлийн наадам арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн дунд Дэлхийн Рагбигийн Холбооны “Рагбид оролцох нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж рагбигийн спортын хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж хамтдаа цагийг зөв боловсон өнгөрүүлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь ОРОЛДОХ, ТОГЛОХ, ҮЛДЭХ гэсэн 3 үе шатаас бүрддэг ба бүх насны хүмүүс оролцох боломжийг нээж өгдөгөөрөө давуу талтай юм.

Ulaanbaatar winter game 2018

Ulaanbaatar winter game 2018

Ulaanbaatar winter game 2018

Ulaanbaatar winter game 2018

Ulaanbaatar winter game 2018