Монголын Рагбигийн Холбооны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд маш олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг болох Рагби 15 төрлийн 6 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн Рагби 10 төрлийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай өргөн дэлгэр зохион байгууллаа.
Нийт 200 гаран тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд: Ангууч Арслангууд РК хүрэл медаль, Хан-Уул РК мөнгөн медаль, Анхдагч Чононууд РК алтан медаль, цомын эзэн болсон.
Анхдагч Чононууд РК 3 жил дараалан түрүүлсэнээр аваргын цомыг үүрд хадгалах болзлыг хангасан анхны багаар тодорсон билээ.
Эмэгтэй төрөлд Ахдагч Чононууд РК хүрэл медаль, Хөх Толбот Дайчид РК мөнгөн медаль, Хан-Уул РК алтан медаль цомын болсон.
Хан-Уул РК эмэгтэйчүүдийн Рагби 10 төрлийн анхны аварга баг болон түүхэнд үлдэж байгаа билээ.
Анхдагч Чононууд РК-ын тамирчин, аймгийн арслан Д.Энхбат, Хан-Уул РК-ын багийн ахлагч Б.Дэлгэрмаа нар УАШТ-д баг хамт олноо манлайлан ур чадвар, авхаалж самбаа, хүч чадлаа дайчлан тоглож оноо авалтаараа тэргүүлэн шилдэг тоглогчдоор шалгарав.