МРХ нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллана

Монголын Рагбигийн Холбоо нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллахаар Ерөнхийлөгч П.Батбаяр, ЕНБД Л.Загдсүрэн, Шигшээ багийн тамирчин С.Мичидмаа (Хан-Уул РК) нар Япон улсыг зорьсон билээ.

МРХ нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллана

Айлчлалын хүрээнд Япон улсын Шизуока мужийн Засаг даргад бараалхаж, санал солилцож цаашдын ажил, төслүүдийг эхлүүлж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр болсон юм.

МРХ нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллана

Мөн айлчлалын үеэр Шизуока мужийн эмэгтэйчүүдийн рагбигийн баг болох Азелиа багийн бэлтгэлд хамрагдлаа. Азелиа рагби багийн хувьд эмэгтэйчүүдийн лигт тогтмол амжилттай оролцдог багуудын нэг юм.

МРХ нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллана

С.Мичидмаагийн хувьд өнгөрсөн 2022 оны 8 дугаар сарын 6,7-нд Индонез улсын Жакарта хотод зохиогдсон Азийн Рагби 7 цомын АШТ-нд оролцсон Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.

МРХ нь Япон улсын Шизуока мужтай хамтран ажиллана