МРХ нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон талт ажлуудыг тогтмол хийж байгаа бөгөөд энэ онд Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсны үр дүнд ийнхүү биеллээ олж байна.
Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департмент, Project Harmony International-аас Рагбигийн спортоор анх удаагаа Монголын Рагбигийн Холбоонд хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.
“Спортоор дамжуулан нийгмийн өөрчлөлт бий болгох нь” хөтөлбөрийн хүрээнд оролцогч нар маань 2024 оны 10 сарын 17-28-ны хооронд АНУ-ын Мэйн болон Массачусетс мужуудын Эмэгтэйчүүдийн рагбигийн хөгжилтэй танилцаж, туршлага судлах ба эмэгтэйчүүдийн рагбиг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн амжилтад хүрэх зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар МРХ-ны цаашдын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дараа дараагийн хөтөлбөрийг эхлүүлж буй түүхэн мөч гэж харж байна.
“Спортоор дамжуулан нийгмийн өөрчлөлт бий болгох нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж буй АНУ-ын Төрийн Департмент, PH International, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Элчин сайд Ричард Л.Буанган болон АНУ-ын Цэргийн Атташе Брайн Харт нарт гүн талархал илэрхийлж байна. Мөн тус хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт оролцогч нартаа амжилт хүсэн ерөөж, арвин их туршлагыг хуримтлуулан ирэхийг хүсье.
#Sport4SocialChange #ExchangeOurWorld #PHIVT #SportsDiplomacy #womensempowerment