Цасны рагби 2018 аварга шалгаруулах тэмцээн

Рагбигийн спортыг олон нийтэд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх мөн Монголын Рагбигийн Холбооноос клубүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээнийг байнгын буюу /жилийн 4 улирал/ тогтмол явуулж байх үүднээс 2013 оноос эхлэн цасны рагбигийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

6 дахь жилдээ зохион багуулагдсан цасны рагбигийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 2-р сарын 24-өөс 3-р сарын 17-ны хооронд 4 долоо хоногийн турш явагдсан бөгөөд тойргийн системээр амжилттай зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээнд нийт 6 клубын эрэгтэй 90 гаруй тамирчид авахаалж самбаа, эр зориг, хурд хүчийг сорин өрсөлдөж 2018 оны 3-р сарын 17-ны өдөр аваргуудаа шалгаруулсан билээ. Үүнд:

  • Андагч чононууд рагби клуб Аваргын цом, алтан медаль
  • Хан-Уул рагби клуб Дэд байр, мөнгөн медаль
  • Хөх толбот дайчид рагби клуб Гутгаар байр, Плайт цом, хүрэл медаль
  • Ангууч арслангууд рагби клуб Дөрөв дүгээр байр
  • Ирвэсүүд рагби клуб Тав дугаар байр, Боул цом
  • Аварга зөгийнүүд рагби клуб Зургаа дугаар байр эзэлсэн юм.

Мөн тус өдөр 4 долоо хоногийн турш шилдэг тоглолтыг үзүүл статистик үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан Анхдагч чононууд рагби клубын төвийн байрлалын тоглогч легионер тамирчин Жое шилдэг тоглогчооор нэрлэгдэж цомын эзэн болсон билээ.

Snow rugby 2018

Snow rugby 2018

Snow rugby 2018

Snow rugby 2018

Snow rugby 2018