Хартфорд коллежийн рагбигийн багийн залуус “Эрдэм төв”-д зочиллоо

Хартфорд коллежийн рагбигийн багийн залуу тамирчид Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн “Эрдэм төв”-д зочилж тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачуудтай тоглож нэгэн өдрийг өнгөрүүлсэн билээ.

Хартфорд коллежийн рагбигийн багийн залуус маань бяцхан хүүхэд багачуудад гарын бэлэг бэлдэж тэднийг сурч боловсроход нь хэрэгтэй тоглоомуудыг гардуулан өгч хамтдаа рагби, сагсан бөмбөг, хөзөр, зураг зурж хүүхэд багачуудыг баярлуулсан юм.

Мөн Хартфорд коллежийн рагбигийн багийн менежер Жон Коллинс төвийн дотуур байртай танилцаж хүүхэд багачуудад өвлийн улирлыг дулаан өнгөрүүлэхэд анхаарч өвөл дулаан хувцас өгөхөө мэдэгдсэн юм.

Rugby club of hertford colleges visited erdem tuv

Rugby club of hertford colleges visited erdem tuv

Rugby club of hertford colleges visited erdem tuv

Rugby club of hertford colleges visited erdem tuv