Хартфорд коллежийн рагби клубын аялан тоглолт ажилттай эхэллээ

Монголын Рагбигийн Холбоо нь Англи улсын Оксфордын Их Сургуулийн Хартфорд коллежтой хамтын ажиллагаатай бөгөөд 2013 оноос эхлэн Хартфорд коллежийн рагбигийн багийн аялан тоглолтыг эх орондоо хүлээн авч “Рагби Фестивал 2013” наадмыг амжилттай зохион байгуулсан билээ.

Үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2017 онд дахин Хартфорд коллежийн рагбигийн багийг хүлээн авч, Улаанбаатарын Дайчид рагби клубтэй 2 гол тоглолтыг Монголын Бейсбол, Софтболын Үндэсний Холбооны талбайд 2 өдрийн хөтөлбөртэйгөөр буюу 2017 оны Долдугаар сарын 22, Долдугаар сарын 28-ны өдрүүдэд тус наадмыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь монголын спорт сонирхогчдод Рагбигийн спорт, түүний үзэл санааг таниулан сурталчлах мөн түүнчлэн энэхүү спортоор хичээллэгч, тамирчдад туршлага хуримтлуулахад гол зорилгоо болгосон юм.

Улаанбаатарын Дайчид рагби клуб – Хартфорд коллежийн рагби клубүүдийн нэгдэх тоглолт

2017 оны долдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын Дайчид рагби клубын залуу тамирчдаас бүрдсэн баг Хартфордын коллежийн рагбигийн багийн эсрэг тоглосон юм.

Rugby club of hertford colleges tournament started successfully

Улаанбаатарын Дайчид рагби клубын залуучуудын багийн бэлтгэл 2017 оны 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ үеэс баг тамирчдыг сонгон шалгаруулж бэлтгэсэн юм.

Хартфорд коллежийн рагбигийн багийн эсрэг тоглолтонд тоглосон Улаанбаатарын Дайчид рагбигийн багт урьд өмнө шигшээ баг болон тус багт тоглож байгаагүй шинэ залуу тамирчдад боломж олгон, залгамж халаагаа бэлтгэн тэдэнд туршлага хуримтлуулахад гол зорилгоо болгосон билээ.

Rugby club of hertford colleges tournament started successfully

Улаанбаатарын Дайчид болон Хартфорд коллежийн рагбигийн багуудын тоглолт 16:00 цагт Бейсболын талбайд эхэлсэн бөгөөд тоглолтын нэгдүгээр үеэс өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтоор үргэлжлэн Хартфорд коллежийн рагбигийн багийн тоглогч эхний оноог авсан.

Rugby club of hertford colleges tournament started successfully

Тоглолтыг оноо авалтаар эхлүүлсэн Хартфорд багийн тамирчдын арын эгнээний довтолгоонууд амжилттай болж ээлж дараалан оноог авч тооны харьцааг холдуулж эхэлсэн ч Улаанбаатарын Дайчид багийн урд эгнээний тамирчдын довтолгоо болон хамгаалалтууд хүчтэй болсноор онооны зөрүүг ойртуулж чадсан юм.

Тоглолтын нэгдүгээр үеийг Хартфорд коллежийн багийн давамгайллаар өндөрлөсөн бол хоёрдугаар үед Улаанбаатарын Дайчид баг сэлгээ хийж туршлагатай тамирчдаа тоглуулсан болов ч тоглолтын тоог нөхөж амжаагүй тоглолтын тооны харьцаа 17-27 гэсэн харьцаатайгаар Английн Оксфордын Хартфорд коллежийн рагбигийн баг тамирчид 2017 оны аялан тоглолтынхоо анхны хожлыг авч, олон улсын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж байгаа хоёрдугаар тэмцээнийг ийнхүү эхлүүлсэн билээ.

Rugby club of hertford colleges tournament started successfully

Rugby club of hertford colleges tournament started successfully

Хартфорд коллежийн рагбигийн багийн довтолгоо

Rugby club of hertford colleges tournament started successfully

Улаанбаатарын Дайчид 17 – 27 Хартфорд коллеж рагби