ОУОХ-ны "Эв санааны нэгдэл"-ийн хөтөлбөрийн хүрээнд Рагби 7 /Олимпийн төрөл/-ийн багш дасгалжуулагч, шүүгч болон рагбигийн анхан шатны тусламж үзүүлэх эрхийн гэрчилгээ олгох сургалтыг 2018 оны 7 сарын 26-аас 8 сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургалт МҮОХ-ны сургалтын танхим болон Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд явагдана. Сургалтанд МРХ-ны клубүүдийн болон ЕБС-иудын 40 гаруй багш дасгалжуулагч, тамирчид оролцох юм.
Сургалтыг Дэлхийн Рагбигийн Холбооны Сургагч багш Leung Yung Kit, Greg Hinton, Г.Дашдэндэв, Н.Энх-Амгалан нар удирдан явуулах юм.