Монголчуудыг Сумогоос илүү Рагбид амжилт гаргана гэж үзэж байна

Японы Рагбигийн Үндэсний Шигшээ багийн ахлагч Майкл Лейтч Монголын Рагбигийн Холбоонд хандан “Шинэ од” төрүүлэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бичлэгээ саяхан ирүүлсэн билээ.

Mongolians can be successful on japanese rugby like a sumo

Тэрээр, Монголчууд сумод гаргасан амжилт шигээ рагбигийн спортод өндөр амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Японд рагбигийн спортоор хичээллэх хүсэлтэй, бие бялдрын хөгжил сайтай 15 настай хүүг 3 жилийн тэтггэлэгт хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Mongolians can be successful on japanese rugby like a sumo

Майкл Лейтч нь Шинэ Зеланд-Фижигийн эрлийз бөгөөд Япон улсад 15 настайдаа шилжин суралцаж эхлэн Өсвөрийн Рагбигийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Японы шигшээ багийг ахлаж байсан байна. 2013 онд Японы иргэн болж, 2014 оноос Японы Рагбигийн Үндэсний Шигээ багийн Ахлагчаар одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр 2011, 2015 онуудад Рагбигийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний үеэр дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж, Дэлхийн хоёр удаагийн аварга баг болох Өмнөд Африкийн шигшээ багийг 2015 оны Дэлхийн аваргын тоглолтонд хожиход багаа манлайлан ахласан алдартай тамирчин юм.

Япон улсад хүүхдээ тэтгэлэгтэйгээр суралцуулан, рагбигаар хичээллүүлж, мэргэжлийн түвшний тамирчин болгох хүсэлтэй эцэг эхчүүд Монголын Рагбигийн Холбоонд хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох боломжтой бөгөөд манай холбооны фэйсбүүкээр “Mongolian Rugby Football Union” гэсэн хаягаар холбогдох боломжтой.

Дашрамд дурьдахад Монголын Рагбигийн Холбоо үүсгэн байгуулагдаад 15 жил болж байгаа ба өнөөдрийн байдлаар манай улсад 1000 гаруй тамирчид рагбигаар хичээллэж байна.