Монголын Рагбигийн Холбооны Ерөнхийлөгч П.Батбаяр болон Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар Монголын рагбигийн хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар Рагбигийн хөгжил дэвшлээр тэргүүлэгч гүрнүүдийн Элчин сайдууд болон томоохон бизнес төлөөлөл, удирдлагуудтай анхны уулзалт амжилттай өрнөж ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгахад таатай байна.
Зурагт: Зүүн гар талаас Г. Дашдэндэв (Монголын Рагбигийн холбоо) Крэйг Врайт (Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн Гүйцэтгэх Захирал) Элчин Сайд Сэбастиен Сүрүн (Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд) П. Батбаяр (Монголын Рагбигийн холбоо) Элчин сайд Филип Малон (Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд) Петер Батлер (Рио Тинто компанийн Улс хариуцсан орлогч захирал) Жак Ван Тондер (Оюу Толгой компанийн Гүйцэтгэх Захирал).