Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг Монголд хүлээн авахаар боллоо

Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг 2022 оны 6 сарын 4-9-ний хооронд Монгол улсдаа албан ёсоор хүлээж авахаар боллоо.

МРХ нь 2021 онд Дэлхийн Рагбигийн Холбооны Бүрэн эрхт гишүүн болсныг дуулгахын ялдамд тус тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Индонез улстай өрсөлдөж албан ёсны эрхээ баталгаажууллаа.

Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг Монголд хүлээн авахаар боллоо

МРХ нь үүсгэн байгуулагдсанаас хойш 19 жилийн дараа Ази тивийн АШТ-ийг зохион байгуулахаар болсон нь монголын рагби сонирхогчдын хамгийн том баярт мэдээ болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монголын Рагбигийн шигшээ багийн хувьд 2009 оноос эхлэн Ази тивийн АШТ-нд оролцож гараагаа амжилттай эхлүүлж, 2014 онд 4 дүгээр Дивизоны аварга болсон өндөр амжилтыг гаргасан билээ.

Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг Монголд хүлээн авахаар боллоо

Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг Монголд хүлээн авахаар боллоо

МРХ нь 2012, 2013, 2017, 2019 онуудад Рагби Фестивалыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

Ази тивийн зүүн өмнөд болон зүүн бүсийн 3 дугаар Дивизоны АШТ-ийг Монголд хүлээн авахаар боллоо

Эх орондоо зохион байгуулагдах тус тэмцээнд Монголын XV Рагбигийн шигшээ баг бэлтгэл сургуулилтаа идэвхтэй базааж байгаа бөгөөд та бүхэн хүрэлцэн ирж Шигшээ баг дэмжээрэй!

3,2,1 МОНГОЛ