Гэрээнд МРХ-ны Ерөнхийлөгч П.Батбаяр, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал Г.Энхсайхан нар зурсан юм.
Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Рагбигийн дасгалжуулагчийн ангийг нээж, 21 аймгаас элсэлтээ авч, Олимпын төрлийн спортыг Монгол улсдаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боловсон хүчнийг бэлтгэх гол зорилготой юм.
Тус мэргэжлээр элсэн суралцах оюутан залуус хурдацтай хөгжиж буй рагбигийн спортын багш дасгалжуулагчийн бакалаврын зэрэг эзэмшихээс гадна Дэлхийн Рагбигийн Холбооны 1 болон 2 дугаар түвшний сертификаттай төгсөх юм.