Удирдах зөвлөлийн хуралд гишүүд биеэр болон цахимаар оролцож 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэж, 2022 онд хийж гүйцэтгэх ажлууд, тэмцээн уралдааны төлөвлөгөө, төсвийг баталлаа.
Бид энэ онд дотоодын 6 АШТ-ийг зохион байгуулах ба олон улсын 3 АШТ-нд оролцохоор төлөвлөөд байгаа билээ.
Мөн 6 сард болох Ази тивийн 3 дугаар Дивизоны Рагби 15 АШТ-ийг эх орондоо хийх хүсэлтээ хүргүүлснийг дуулгахад таатай байна.
Рагби 7 (Олимпийн төрөл)-ийн хувьд 8 дугаар сард Азийн Цомын АШТ, 9 дүгээр сард болох Ханжоу Азийн Спорт Наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.