МРХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө

Монголын Рагбигийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал боллоо.

Тус хурлаар 2020 онд зохион байгуулж, хийсэн ажлуудаа дүгнэн баталж, 2021 онд Ковид-19 цар тахлын үед дотоодын тэмцээн уралдаанаа хэрхэн зохион байгуулах мөн олон улсын тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах талаар хэлэлцлээ.

Мөн 2017-2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган УЗ-ийн гишүүн П.Батбаярыг МРХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо.

Хурлын үеэр Азийн Рагбигийн Холбооны Хөгжлийн зөвлөх Бенжамин Ван Рүүен цахимаар оролцож, Дэлхийн Рагбигийн бүтэн гишүүн болоход бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ.

МРХ нь үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэмцээн уралдаан, сургалт болон бусад үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.