2 жилийн өмнө Японы рагбигийн шигшээ багийн ахлагч Майкл Лийтч болон МРХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар хамтран Монгол улсаас Япон улсад 100% тэтгэлэгтэйгээр суралцаж мэргэжлийн тамирчин болох боломжийг шалгаруулалтаар давж авч чадсан ЕБС-н 7-р сургуулийн сурагч Даваажавын Норовсамбуу маань КОВИД-19-өөс болж сургуульдаа явах нь хүлээгдээд байсан бол 10-р сарын 28-нд Япон улс, Саппоро хотын Яманотэ ахлах сургуульдаа очиж хичээл болон бэлтгэлдээ орсон юм.
Д.Норовсамбууг очих үетэй Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах рагбигийн тэмцээн болсон ба сургуулийнхаа багт маш богино хугацаанд бэлтгэл хийж тус тэмцээнд оролцсон юм.
Монголын нийт рагбигийн хамт олноо хариуцлагатайгаар төлөөлж амжилт гарган анхны Япон улсад мэргэжлийн тамирчин болно гэдэгт итгэлтэй байна.
Амжилтын дээдийг хүсье!