ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

ЕБС-иудын Точ рагбигийн "Хургатай Хайрхан" цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээнд нийт 25 багийн 300 гаруй тамирчид 11-14 нас, 15-18 насны ангиллаар өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээн 5 сарын 7-ны Бямба гарагт зохион байгуулагдах хуваарьтай байсан болов ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 5 сарын 8-ны өдөр цастай, нартайд өрсөлдөөнтэй, хөгжөөн дүүрэн өнгөрлөө.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээний 11-14 насны ангиллын охидын төрөлд Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн баг хүрэл медаль, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн баг мөнгөн медаль, Баянзүрх дүүргийн English School of Mongolia сургуулийн баг аваргын цом, алтан медалийг тус тус хүртлээ.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Харин 11-14 насны хөвгүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн English School of Mongolia сургуулийн баг хүрэл медаль, Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн баг мөнгөн медалийг хүртсэн бол аваргын цом, алтан медалийн эзнээр Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн баг хүртлээ.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээний 15-18 ахлах насны охидын төрөлд Баянгол дүүргийн Монгол-Коосэн коллежийн баг хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн баг мөнгөн медаль, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн баг аваргын цом, алтан медалийг тус тус хүртлээ.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

Хургатай Хайрхан цомын АШТ-ий 15-18 ахлах насны хөвгүүдийн төрөлд Баянгол дүүргийн Монгол-Коосэн коллежийн I-р баг хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн баг мөнгөн медалийг хүртсэн бол аваргын цом, алтан медалийг Хан-Уул дүүргийн Аварга Лицей сургуулийн хөвгүүд хүртлээ.

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ амжилттай зохион байгуулагдлаа

ЕБС-иудын Точ рагбигийн “Хургатай Хайрхан” цомын АШТ-ий шилдгүүдээр:

  • 11-14 насны охидын шилдэг тоглогчоор English School of Mongolia сургуулийн сурагч А.Хулан,
  • 11-14 насны хөвгүүдийн шилдэг тоглогчоор 72 дугаар сургуулийн Л.Батзориг нар шалгарлаа.
  • 15-18 насны охидын шилдэг тоглогчоор 72 дугаар сургуулийн Б.Батцэцэг,
  • 15-18 насны хөвгүүдийн шилдэг тоглогчоор Аварга Лицей сургуулийн Ш.Билгүүн нар тодорлоо.

2022 оны ЕБС-иудын Точ рагбигийн АШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Хургатай Хайрхан ХХК ажилласан бөгөөд нийт тэмцээнд оролцсон сургууль, багш нар, сурагчдынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна.