2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тов гарлаа

Азийн Рагбигийн Холбооны жилийн эцсийн хурал Тайланд улсад болж байна. Тус хуралд Монголын Рагбигийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Батбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дашдэндэв нар оролцож байна.

Энэхүү хурлаар 2019 онд зохиогдох тэмцээн уралдааны товыг гаргасан байна. Ирэх онд манай улсын хувьд Зүүн Азийн бүсэд 3 дугаар дивизонд хуваарилагдсан бөгөөд Бруней, Лаос зэрэг улсуудтай өрсөлдөхөөр болсон байна.

Asia rugby annual meeting in bangkok

Одоогийн байдлаар тус тэмцээнийг Бруней улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2014 оны Азийн АШТ Бруней улсад болж байсан ба Монгол улсын шигшээ баг энэ тэмцээний тэргүүн байрыг эзэлж аваргын цомыг хүртэж байсан билээ.