Ази тив Рагби 7 төрлийн Цомын АШТ-ээ бүс бүсээр хийхээр шинэ төлөвлөгөөг гаргалаа

Энэхүү бүсийн тэмцээнд 34 холбоодын эрэгтэй, эмэгтэй бүх багуудыг тэгш эрхийг хангах зорилгоор оролцуулах юм.

Тэмцээнд оролцох бүс тус бүрийн онцлогт таарсан аюулгүй байдлыг хангах бүхий л чиглэлийн сургалтуудыг цахимаар тэмцээн эхлэхээс өмнө ба тэмцээний үед хийхээр төлөвлөсөн бөгөөд тэмцээн бүр сүүлийн уулзах цэг байх юм.

Азийн Рагбигийн 7-ийн Цомын АШТ-ий хуваарь:

  • Баруун бүсийн Цомын АШТ, 9 дүгээр сард Ливан улс
  • Өмнөд ба Төвийн бүсийн Цомын АШТ, 10 дугаар сард Узбекистан улс
  • Зүүн болон Зүүн өмнөд бүсийн Цомын АШТ, 11 дүгээр сард Тайланд улс

Манай улсын хувьд Зүүн болон Зүүн өмнөд бүсэд багтдаг билээ.

Азийн Рагби 7 цуврал, Азийн рагбигийн эрэгтэй, эмэгтэй рагби 15 Азийн аварга шалгаруулах тэмцээн нь удахгүй болох рагбигийн дэлхийн аварга шалгаруулах рагби 15, 7 төрөлд оролцох эрх олгох тул календарийн дагуу үргэлжлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: https://www.asiarugby.com/2021/07/05/revamped-sevens-trophy/