2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Ард Санхүүгийн Нэгдэл ХК” ажиллахаар боллоо

“Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь Монголын рагбигийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ard financial group will be the major sponsor of the mongolian national rugby team

Гэрээг МРХ-ны ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар байгуулав. Гэрээний дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь 2018-2019 оныг хүртэл хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Рагбигийн шигшээ баг 2018 оны 5 дугаар сар 16-19-ний өдрүүдэд Казахстан улсын Алмати хотод зохион байгуулагдсан Ази тивийн Төвийн бүсийн 3-р дивизийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Гуравдугаар байрын цомын эзэд болсон билээ.

Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.