“Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ” 2024 оны 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Яармаг дахь Монголын Хөлбөмбөгийн Холбооны Бэлтгэлийн талбайд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол улсын Зэвсэгт Хүчний анги салбаруудын эмэгтэй алба хаагч нарын дундах анхдугаар АШТ-ээ амжилттай зохион байгууллаа.
МРХ нь 2016 оноос Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Алдар Спорт Хороотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, 2018 оноос албан ёсоор Зэвсэгт Хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулагддаг Нийтийн биеийн тамир, спортын АШТ-ий нэг төрөл болон багтсан байдаг.
2024 оны Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-нд эрэгтэй 19, эмэгтэй 12 багийн 450 гаруй албан хаагч тамирчид оролцож, 2 өдрийн турш рагбигийн спортоор амьсгаллаа.
Эмэгтэйчүүдийн төрөл 4 бүсэд хуваагдаж өрсөлдсөн бол эрэгтэйчүүд 6 бүсэд хуваагдаж, бүсийн тоглолтоос эхний 2 байраар гарч ирсэн багууд хасагдах шатны тоглолтыг хийсэн.
Эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт 3 баг үлдэж, тойргийн тоглолтыг хийж 119 дүгээр анги 2 хожилтойгоор алтан медаль, 2022 оны аварга 084 дүгээр анги 1 хожилтойгоор мөнгөн медалийг хүртсэн бол 150 дугаар анги хожил авч чадалгүй хүрэл медалийн эзнээр тодорсон юм.
Эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө 124 дүгээр анги, 186 дугаар анги өрсөлдөж 124 дүгээр анги ялалт байгуулан хүрэл медаль хүртсэн бол аваргын алтан медалийн төлөө ҮБХИС, 029 дүгээр анги 065 дугаар ангитай өрсөлдөн ялалтыг авснаар 2024 оны Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-ий аварга боллоо.
Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-нд оролцох багуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Зэвсэгт Хүчний бэлтгэлжилтэд тохирсон спортын төрөл болсныг ЗХЖШ-ын СБГ-ын Биеийн тамирын тасгийн дарга хурандаа Ч.Мөнхтүшиг онцолсон юм.
Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-ийг жил бүр тогтмол зохион байгуулахаар ЗХЖШтаб-тай төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. 2024 оны Монгол улсын Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-ийг амжилттай хамтран зохион байгуулсан ЗХЖШ-н СБГ-ын Биеийн тамирын тасгийн хамт олон, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж, Олимпын төрлийг спортыг хөгжүүлэхэд гар бие оролцсон ангийн удирдлагууд, багш дасгалжуулагч нар болон тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж байна.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 9 дүгээр сарын 22-нд нийт спортын хаалтын ажиллагаан дээр болох болно.
Мөн ЗХЖШ-ын СБГ-ын Биеийн тамирын тасгийн дарга Ч.Мөнхтүшиг танд Хурандаа цол хүртсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.