Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Тамирчдын шилжилт хөдөлгөөний цонх 11 сарын 1-15-ны хооронд нээгдэж, клубүүд багтаа шинэ тамирчдаа нэгтгэж, хүчээ нэмж зузаатгалаа.
Энэ удаагийн тамирчин солилцооны онцлог нь клубээс 5 тамирчны квоттой шилжиж болохоор зохицуулалт хийгдсэн юм. Урд эгнээний буюу 1,2,3 номерын тамирчдаас 2 тамирчин, бусад байрлалаас нийт 3 тамирчин сольж болно гэсэн үг юм.
Мөн шилжилт хөдөлгөөнд оролцсон тамирчны хүсэл сонирхлыг удиртгал болгож байгаа ба шилжилт хөдөлгөөнд хамрагдсан тамирчид дараагийн 4 жилд 2 удаа багаа солих боломжтой байгаа зэрэг олон шинэчлэлүүд багтлаа.
Анхдагч Чононууд Рагби Клуб
Дайчид Рагби Клуб
Ангууч Арслангууд Рагби Клуб