“Рагби 15 УАШТ” 10,000,000 сая төгрөгийн шагналтай зохион байгуулагдана

Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Рагби 15 УАШТ хамгийн том буюу 10,000,000 сая төгрөгийн шагналтайгаар зохион байгуулагдана.

“Рагби 15 УАШТ” 10,000,000 сая төгрөгийн шагналтай зохион байгуулагдана

2022 оны Рагби 15 УАШТ-нд чансаа өндөртэй 4 клуб өрсөлдөх бөгөөд түрүүлсэн баг шагналаа авах юм. Тэмцээнд өнгөрөгч 2020 оны аварга баг Хан-Уул РК, Ангууч Арслангууд РК, Дайчид РК болон Анхдагч Чононууд РК-д оролцож байгаа болно.

“Рагби 15 УАШТ” 10,000,000 сая төгрөгийн шагналтай зохион байгуулагдана

Тэмцээн 2022 оны 10 сарын 15, 22-ны Бямба гарагуудын 12-16 цагийн хооронд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Рагбигийн талбайд тоглох болно.

Тоглолтын хуваарь: /10 сарын 15/

  • 12:00 Хан-Уул РК - Анхдагч Чононууд РК
  • 14:00 Ангууч Арслангууд РК - Дайчид РК

Та бүхнийг МРХ-ны 9 дэх удаагийн Рагби 15 УАШТ-ийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.