Монголын Рагбигийн Холбооны 9 дэх удаагийн Рагби 7 УАШТ” 2022 оны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Тус тэмцээн нь 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд 2022 оны Рагби 7 УАШТ-нд нийт 8 эрэгтэй баг, 3 эмэгтэй багийн 150 гаруй тамирчид оролцоход мэдүүлгээ өгөөд байна.
Тэмцээн 2022 оны 10 сарын 8-ны өдөр Тэв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Рагбигийн талбайд 1 өдрийн турш хурд хүч, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, рагбигийн уур амьсгалыг мэдрүүлэх болно.