“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Рагбигийн Холбооны 9 дэх удаагийн “Рагби 7 УАШТ” 2022 оны 10 сарын 8-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

Тус тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг байсан боловч өнгөрсөн 2021 оныг өнжиж, 2022 ондоо эргэн ирэлтийг хийж, Рагбигийн уур амьсгалыг дахин мэдрүүллээ.

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

9 дэх удаагийн Рагби 7 улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт эрэгтэй 8, эмэгтэй 3 клубын 150 гаруй тамирчид оролцлоо. Эрэгтэй багууд 2 бүсэд хуваагдан тойргийн системээр тоглож, бүс бүрээс 2 баг шалгаран медалийн төлөө өрсөлдсөн билээ.

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ-нд эхний 4 байрт шалгарсан багуудыг оролцуулах эрхийг олгосон бөгөөд 150 дугаар ангийн Black Panthers баг оролцсон нь нэгэн чимэг байлаа.

Ангууч Арслангууд РК нь 2022 оны Рагби 7 УАШТ-нд 8 дахь удаагаа түрүүлсэнээр Монголын рагбигийн түүхэн дээд амжилтыг тогтоосон амжилтын эзэн болж байна.

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээний байр эзэлсэн байдал /эрэгтэй/:

  • 1-р байр Ангууч Арслангууд РК
  • 2-р байр Хан-Уул РК
  • 3-р байр Дайчид РК

Харин эмэгтэй багуудын хувьд 2 тойрог тоглож, нийлбэр дүнгээр аваргуудаа тодрууллаа.

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээний байр эзэлсэн байдал /эмэгтэй/:

  • 1-р байр Дайчид РК
  • 2-р байр Чийтас РК
  • 3-р байр Хан-Уул РК

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа

“Рагби 7 УАШТ”амжилттай зохион байгуулагдлаа