Монголын Рагбигийн Холбооны 2022 оны Рагби 15 УАШТ 10 сарын 15, 22-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
10,000,000 сая төгрөгийн шагналтай 9 дэх удаагийн УАШТ-ий аваргын цомын төлөө чансаа өндөртэй 4 клуын дунд амжилттай зохион байгуулагдаж, аваргаа шалгарууллаа.
Рагби 15 УАШТ-ий хоёр дахь долоо хоногийн эхний тоглолт буюу хүрэл медалийн төлөө Дайчид РК, Анхдагч Чононууд РК-н эсрэг гал гарсан тоглолтыг үзүүлж 44-40 гэсэн онооны харьцаатайгаар Дайчид РК хожиж хүрэл медаль хүртлээ.
2022 оны Рагби 15 УАШТ-ий аваргын цомын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй болж Хан-Уул РК, Ангууч Арслангууд РК-ыг 36-19 гэсэн онооны давуугаар хожиж улсын аваргаа баталлаа.
Хан-Уул РК 2019, 2020, 2022 онуудад дарааллан 3 түрүүлсэнээр МРХ-ны Рагби 15 УАШТ-ий цомыг багтаа үүрд хадгалахаар боллоо. Мөн Хан-Уул РК нь 2014 онд улсын аварга цолж байсан түүхтэй.
Тэмцээний Шилдэг тамирчнаар Хан-Уул РК-н Б.Сод-Эрдэнэ шалгарсан бол тэмцээний Ёс зүйтэй тамирчны шагналыг Дайчид РК-н Б.Батхуяг хүртлээ.
2022 оны Рагби 15 УАШТ-ийг үзэж сонирхохоор Монгол улс дахь Франц улсын элчин сайд Сэбистиен СҮРҮН, ЗХЖШ-н Биеийн Тамирын Тасгийн Дарга, Хурандаа Д.Цог-Эрдэнэ, МРХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Рагби 15 УАШТ-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан албан байгууллага, хувь хүмүүс, клубүүддээ болон тэмцээний мэдээллийн шууд дамжуулалтыг MNB Sport HD Television ажилласанд гүн талархал илэрхийлж байна.