"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа

Зэвсэгт Хүчний Рагби 7 аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 9-р сарын 28, 29-ний өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт Зэвсэгт Хүчний хот хөдөөгийн нийт 16 анги нэгтгэлийн 200 шахам тамирчид оролцсон юм.

"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Рагбигийн Холбоо нь Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд 2018 онд туршилтаар, 2020 онд Ковид-19 цар тахлын үеэр албан ёсны анхны Рагби 7 аварга шалгаруулах туршилтын тэмцээнийг явуулж байсан билээ. Энэхүү тэмцээн амжилттай болсоноор Зэвсэгт Хүчний анги нэгтгэлүүдийн Спортын наадамд албан ёсоор багтсан түүхтэй.

"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа

Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТэмцээн нь 4 бүсэд хуваагдаж тоглосон ба бүс бүрээс 2 баг шалгаран хасагдах журмаар тоглож аваргуудаа шалгаруулсан юм.

"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа "Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа

Рагби 7 АШТ-ий хэсгүүдээс шилдэг 8 багууд шалгаран, гал гарсан сайхан тоглолтуудыг үзүүлж 120, 350, 150, 084 гэсэн шилдэг багууд медалийн төлөө тоглолоо.

"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээний байр эзэлсэн байдал:

  • Цом, алтан медалийн эзнээр 084 дүгээр ангийн Бүргэдүүд
  • Мөнгөн медалийг 150 дугаар ангийн Black Panthers
  • Хүрэл медалийг 350 дугаар анги хүртлээ.

084 дүгээр ангийн Бүргэдүүд баг 2 дахь удаагаа түрүүж, хошой аварга баг боллоо.

"Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа "Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа "Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа "Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа "Зэвсэгт Хүчний Рагби 7 АШТ"амжилттай зохион байгуулагдлаа