“Анхдагч Чононууд” рагби клуб нь 2011 онд үүсгэн байгуулагдсан Монголын Рагбигийн Холбооны анхны клуб юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа МРХ-ны зохион байгуулсан тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн.
Манай клуб Рагбигийн Улсын аварга шалгаруулах 15 хүний төрөлт тэмцээнд 4 удаа түрүүлсэн анхны клуб юм. Мөн Рагби 7 тэмцээнд амжилттай оролцож ирлээ.
Бидний зорилго бол Багаасаа Олон улсын хэмжээний чадварлаг тамирчид төрүүлэн гаргахад гол зорилгоо болгон ажиллаж байна.
“Анхдагч Чононууд” рагби клубыг үүсгэн байгуулагдсан цагаас ойролцоогоор 40 орчим эрэгтэй, 20 орчим эмэгтэй тамирчид тоглосон байна. Тус клубээс 4 ОУХМ, 6 Спортын мастер, 10 дээш Спортын дэд мастер төрөн гарсан байна.
Мөн Хонг Конгийн дээд лигт ОУХМ Г. Хосбаяр, Д.Энхбат нар тоглосон бол ОХУ-ын Оюутан залуучуудын лигт Спортын мастер С.Банзрагч, Э.Батхишиг нар амжилттай тоглож байсан.
Клубын бүтцийг бүрдүүлэх, шинэчлэх талаар “Ирээдүй Цогцолбор” сургуультай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Г.Мөнхдэмбэрэл, Ц.Сосорбарам, Х.Энхбаяр зэрэг шилдэг тамирчид төрөн гараад байна.
Материаллаг баз, хамтран ажилладаг байгууллага.
Үүсгэн байгуулагч | Г.Батмандал 86071515 |
---|---|
Гүйцэтгэх захирал | З.Билэгбаатар |
Ерөнхий дасгалжуулагч | Д.Энхбат |
Багийн менежер | С.Банзрагч |
Багийн ахлагч | Э.Батхишиг |
Эмэгтэй багийн ахлагч | С.Шижир-эрдэнэ |