Хан-Уул
Хан-Уул

Хан-Уул РК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан МРХ-ны гишүүн клуб юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дотоодын болон олон улсын клубүүдийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог ууган клубүүдийн нэг билээ.

Манай клуб нь 2012 онд зохион байгуулагдсан “Рагби Фестивал 2012” наадамд 10 хүний эрэгтэй баг, 7 хүний эмэгтэй баг тамирчдаа оролцуулж гараагаа амжилттай эхлүүлсэн юм. Бид баг тамирчдаа улсын аварга шалгаруулах болон клубүүдийн дундах тэмцээнд тасралтгүй оролцуулж ирснээс гадна Шигшээ баг болон Улаанбаатарын Дайчид клубын тамирчдын бүрэлдэхүүнийг хангахад гол анхаарлаа хандуулдаг.

Хан-Уул РК нь эрэгтэй 15 болон 7, эмэгтэй 10 болон 7 хүний рагбигийн багтай бөгөөд эрэгтэй 36 тамирчин, эмэгтэй 16 тамирчин нийт 52 тамирчинтай.

Хан-Уул РК нь 2019 онд БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон тэмцээнд МРХ-ны гишүүн клубүүдийн тамирчидтай хамтран анхныхаа олон улсын клубүүдийн тэмцээнд амжилттай оролцсон.

Манай клубээс 2013 онд Хонг Конгийн дээд лигийн Пандас РК-т Б.Наранбаатар нь 2013-2014 оны лигт тоглож байсан билээ. Мөн манай багт хамгийн олон легионер тамирчид тоглож байсан сонирхолтой түүхтэй юм.

Гүйцэтгэх захирал
Н.Энх-Амгалан
88058110
Ерөнхий дасгалжуулагчП.Баярням
Урд эгнээний дасгалжуулагчН.Батаа
Эмэгтэй багийн дасгалжуулагчБ.Дэлгэрмаа
Эрэгтэй багийн менежерМ.Цогт-Эрдэнэ
Эмэгтэй багийн менежерС.Мичидмаа
Эрэгтэй баг
2012 он
  • Улаанбаатар хотын АШТ - Дэд байр
2013 он
  • Рагби 15 УАШТ - Мөнгөн медаль
  • Улаанбаатар 10 АШТ - Алтан медаль
2014 он
  • Рагби 15 УАШТ - Алтан медаль
  • Цасны рагби АШТ - Хүрэл медаль
2015 он
  • Рагби 15 УАШТ - Хүрэл медаль
  • Рагби 7 УАШТ - Мөнгөн медаль
  • Цасны рагби АШТ - Алтан медаль
2016 он
  • Рагби 15 УАШТ - Хүрэл медаль
  • Рагби 7 УАШТ - Хүрэл медаль
  • Цасны рагби АШТ - Алтан медаль
  • Легионер тамирчдын АШТ - Алтан медаль
2017 он
  • Рагби 15 УАШТ - Хүрэл медаль
  • Рагби 7 УАШТ - Мөнгөн медаль
  • Цасны рагби АШТ - Мөнгөн медаль
  • Улаанбаатарын өвлийн наадам - Алтан медаль
  • Легионер тамирчдын АШТ - Мөнгөн медаль
2018 он
  • Рагби 15 УАШТ - Мөнгөн медаль
  • Рагби 7 УАШТ - Хүрэл медаль
  • Цасны рагби АШТ - Мөнгөн медаль
  • Улаанбаатарын өвлийн наадам - Хүрэл медаль
2019 он
  • Рагби 15 УАШТ - Алтан медаль
  • Цасны рагби АШТ - Мөнгөн медаль
  • Улаанбаатарын өвлийн наадам - Мөнгөн медаль
2020 он
  • Рагби 15 УАШТ - Алтан медаль
  • Рагби 7 УАШТ - Алтан медаль
Эмэгтэй баг
2016 он
  • Рагби 7 УАШТ - Алтан медаль
2017 он
  • Легионер тамирчдын АШТ 7 - Алтан медаль
2018 он
  • Рагби 10 УАШТ - Алтан медаль
2019 он
  • Рагби 10 УАШТ - Хүрэл медаль
2020 он
  • Рагби 7 УАШТ - Хүрэл медаль
  • Рагби 10 УАШТ - Хүрэл медаль